Газрын тосны эргэн тойронд...
Уншигч та бүхэнд дэлхийн газрын тосны зах зээлтэй холбоотой цомхон мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд дэлхийн газрын тосны зах зээлтэй холбоотой цомхон мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.

- Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 85 ам.доллар давлаа.

- Сүүлийн 12 сарын хугацаанд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ хоёр дахин өсжээ.

- Үнэ өндөр байгаа байгалийн хийг орлох бүтээгдэхүүн бол газрын тос. Энэ нь газрын тосны эрэлтийг нэмэгдүүлсээр байна.

-Компаниуд хэрэглээгээ байгалийн хийн хэрэглээгээ газрын тос руу шилжүүлбэл дэлхийн хэрэглээ өдөрт 500 мянгаас 600 мянган баррельд хүрэх төлөвтэй байна.

- ОПЕК болон газрын тос олборлогч бусад орнууд олборлолтоо сар бүр 400 мянган баррелиар нэмэгдүүлж байна.


















