Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Газрын тосны томоохон компанийн захирал шийтгэл хүлээлээ

Өнгөрсөн ням гарагт Вьетнам улсын газрын тосны томоохон компани болох “Петровьетнам” компанийн удирдах албан тушаалтан Динх Ла Танг-ийг ажлаас нь чөлөөлсөн байна.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын тосны томоохон компанийн захирал шийтгэл хүлээлээ
Газрын тосны томоохон компанийн захирал шийтгэл хүлээлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн ням гарагт Вьетнам улсын газрын тосны томоохон компани болох “Петровьетнам” компанийн захирал Динх Ла Танг-ийг ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, тэрээр “Петровьетнам” компанийн удирдах зөвлөлийн даргаар 2009-2011 онд ажиллаж байхдаа зөрчил гаргасан гэж үзжээ. Тус улсын Хянан шалгах хорооныхон түүнийг шалгаж, “Океан” банкинд зээл олгосон, шаардлага хангаагүй тендерийн ажил зарласан болохыг олж тогтоожээ.

Уг зөрчилтэй холбогдуулан тус улсын Коммунист намын төв хорооны хурал болж, түүнийг албан тушаалаас нь огцруулахыг оролцогч гишүүдийн 90 хувь нь дэмжсэн байна. Танг-ийн хувьд, тэрбээр Вьетнам улсын Тээврийн сайд байсан бөгөөд өнгөрсөн онд Хо Ши Мин хотын коммунист намын даргаар томилогджээ.

Өнгөрсөн онд дээрхтэй ижил зөрчил гаргасан “Петровьетнам” компанийн нэгэн удирдах албан тушаалтныг ажлаас нь халж, намаас нь хөөсөн байсан байна. Одоогийн байдлаар Танг-аас гадна гурван албан тушаалтан шалгагдаж байгаа гэнэ. Вьетнамын Коммунист намын дарга Нгуен Фу Чонг улиран томилогдож, авлигатай тэмцэх аян эхлүүлж, намын гишүүдийн ёс зүйг дээшлүүлэх тухай шийдвэр гаргажээ.

Вьетнам улс “Транспарэнси интернашэнл” байгууллагын авлигын индексийн судалгаагаар 176 орноос 113-р байранд жагссан байна.

Хуваалцах