Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулна гэв
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Мэдээллийн алба

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Газрын тосны тухай хуульд хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг батлуулах үүргээ биелүүлээгүй гэрээлэгчид 44 дүгээр зүйлийн 44.1.16-д зааснаар хариуцлага тооцохоор хуульчилсан боловч ишлэлийг буруу заасан, төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул, ашиглалттай холбогдсон анхдагч болон үр дүнгийн тайлан, материалыг гуравдагч этгээдэд дамжуулсан гэрээлэгчид хүлээлгэх хариуцлагыг хоёр заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдаа гарсан байна.
Иймд уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг хоёр заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг засч хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн энэхүү хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт гарахгүй хэмээн үзжээ.


















