Газрын тосны үнэ 2014 оноос хойш анх удаагаа $68-ийг давлаа
Нью-Йоркийн түүхийн эдийн зах зээл дээр газрын тосны үнэ ханш өсч эхэлсэн байна. Өчигдрийн арилжааны дүнгээр нэг баррель газрын тосны үнэ 2014 оны 12 сараас хойш анх удаагаа 68 ам.долларт хүрч өссөн байна.
Мэдээллийн алба

Лондонгийн бирж дээрхибрэнт маркийн газрын тосны үнэ 1,23 доллараарөсч 72 доллар 81 центэд нэг баррель нь хүрсэн байна. Газрын тосны үнэ ийнхүү өсөх болсон нь АНУ-ын газрын тосны хүрээлэн тус улсын нөөц буурч байгааг мэдээлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Өмнө нь буюу өнгөрсөн 11 ны өдөр Брэнт маркийн газрын тосны үнэ баррель нь 73 ам.долларт хүрч байсан нь мөн л 2014 оны 12 сараас хойшхи хамгийн өндөр үнэд тооцогдож байсан билээ.