Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Газрын тухай хуулиас болж Б.Гарамгайбаатар гишүүнийг сүрдүүлжээ

Газрын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг дарамталжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын тухай хуулиас болж  Б.Гарамгайбаатар гишүүнийг сүрдүүлжээ
Газрын тухай хуулиас болж Б.Гарамгайбаатар гишүүнийг сүрдүүлжээ. Зураг: МҮОНРТ

Газрын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг дарамталжээ.

Тэрээр энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн үеэр Б.Гарамгайбаатар гишүүн иргэдээс янз бүрийн сүрдүүлгийн үгтэй, дарамталсан мессежүүд ирж байгаа гэлээ. Дарамталсан мессеж ирүүлсэн хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлтээ өгөх гэж байгаа аж.

Уулзалтын үеэр Б.Гарамгайбаатар гишүүн энэ хуулиар газрыг зөвхөн зориулалтын дагуу ашигладаг байх зохицуулалтыг хийж байгаа гэлээ. Мөн тэрээр гадаадын иргэдэд зөвхөн оршин суух зорилгоор таван жилийн хугацаатай газар ашиглуулах, нэг удаа таван жилээр сунгах гэсэн заалт одоогийн мөрдөгдөж байгаа хуульд бий гэдгийг хэлээд, тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсад халгаатай хууль батлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Хуваалцах