Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Газын зурваст нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Сүүлийн долоо хоногт Иордан голын баруун эрэг болон Газын зурваст болсон мөргөлдөөний улмаас 11 палестин иргэн амь үрэгдэж, 3 мянга 500-аад хүн хүнд, хөнгөн шархадсан гэж

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газын зурваст нөхцөл байдал хурцадмал хэвээр байна
Газын зурваст нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн долоо хоногт Иордан голын баруун эрэг болон Газын зурваст болсон мөргөлдөөний улмаас 11 палестин иргэн амь үрэгдэж, 3 мянга 500-аад хүн хүнд, хөнгөн шархадсан гэж НҮБ-ын Ойрхи Дорнодын энхийн үйл явцын тусгай зохицуулагч Николай Младенов мэдээллээ.

Тэрбээр Аюулгүйн зөвлөлийн Ойрхи Дорнодын асуудлаарх сар тутмын хуралдаанд оролцохдоо ийнхүү мэдээлжээ. Түүний хэлснээр, израйлийн талаас 6 хүн амь үрэгдэж, 36 хүн шархаджээ. Сүүлийн нэг сард л гэхэд палестинчууд израйльчууд руу хүйтэн зэвсэг болон галт зэвсэг ашиглан 35 удаа халдсан, тэд ийнхүү халдлага үйлдэхийн хажуугаар явган хүмүүсийг машинаар дайрсан хэдэн хэрэг гарсан гэнэ. НҮБ-ын тусгай төлөөлөгчийн хэлж байгаагаар, сүүлийн өдрүүдэд хүчирхийллийн голомт Хеврон хот руу шилжсэн, энд Иерусалимын адил зөвхөн еврей гэлтгүй мөн мусульмануудын шүтээн болсон ариун газар зөндөө байдаг юм.

Ноён Младенов тун удахгүй НҮБ-ын төлөөлөгчдийн хамт Хеврон хотод очиж, орон нутгийн эрх баригчидтай уулзан, хурцадмал байдлыг намжаах, омог хооронд яриа хэлэлцээ эхлүүлэх асуудал хэлэлцэх болсоноо Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд дуулгалаа.

Хуваалцах