ГБХЗХГ-ын дэргэд Залуучуудын хөгжлийн зөвлөл байгууллаа
ГБХЗХГ-ын даргын А/59 дүгээр тушаалаар Агентлагийн Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулж, өчигдөр албан ёсоор батламжаа авлаа
Мэдээллийн алба

ГБХЗХГ-ын даргын А/59 дүгээр тушаалаар Агентлагийн Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулж, өчигдөр албан ёсоор батламжаа авлаа. Батламжийг ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж, Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ нар гардуулан, залуучууддаа амжилт хүсэж, итгэл найдвар хүлээлгэж байгаагаа хэллээ.
ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийг 22 гишүүнтэйгээр байгуулж, даргаар ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, хөгжлийн төв хариуцсан мэргэжилтэн Э.Хулан, дэд даргаар ГБХЗХГ-ын дэргэдэх Сургалт, судалгаа, мэдээллийн төвийн Гэр бүлийн боловсрол, дэмжих үйлчилгээний хөтөлбөр, арга зүй хариуцсан ажилтан Э.Мөнхбаясгалан, нарийн бичгийн даргаар Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээний хөтөлбөр, арга зүй хариуцсан ажилтан Э.Анударь нарыг сонголоо.
ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөл нь агентлагийн залуучуудын үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, хөгжил оролцоо, санал, санаачилгыг дэмжих болон тэдгээрийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж ажиллах юм.

Эх сурвалж: ГБХЗХГ


















