Гэдэснээс нь хар тамхи хулгайлжээ
ОХУ-ын Красноярск мужийн эрүүгийн албаны цагдаа нар нэгэн наймаачинг хар тамхи гэдсэндээ нуусан байж болзошгүй хэмээн сэжиглэн эмнэлэгт хүргэж мэс заслын аргаар нотлох баримтыг гаргаж өгөхийг хүсчээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын Красноярск мужийн эрүүгийн албаны цагдаа нар нэгэн наймаачинг хар тамхи гэдсэндээ нуусан байж болзошгүй хэмээн сэжиглэн эмнэлэгт хүргэж мэс заслын аргаар нотлох баримтыг гаргаж өгөхийг хүсчээ. Гэтэл хагалгааны үеэр наймаачны гэдэснээс хар тамхи гарч ирээгүй гэнэ. Гэвч мөрдөгчид хагалгаа хийсэн эмч нарт итгээгүй бөгөөд мөрдлөгөөр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байна. Үр дүнд нь мэс заслыг удирдан явуулсан эмч бусдыгаа уруу татаж хэрэгтний гэдэснээс хар тамхи хулгайлсан болохыг тогтоожээ. Гэмт хэрэгтэн цагдаад баригдах үедээ мансуурсан байдалтай байжээ.


















