Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

ГЕГ: 2026 оны эхний 9 сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.9 тэрбум ам.долларт хүрчээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГЕГ: 2026 оны эхний 9 сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.9 тэрбум ам.долларт хүрчээ
ГЕГ: 2026 оны эхний 9 сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.9 тэрбум ам.долларт хүрчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс 2026 оны эхний 9 сарын байдлаар дэлхийн улс орнуудтай 25,923.6 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ.

Үүнээс 16,198.6 сая ам.долларын бараа, түүхий эдийг экспортолж, 9,725.0 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг импортолсон байна. Улмаар экспортын дүн импортын дүнгээс 6473.6 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад

·  Экспорт 51.3 хувиар өсөж, 16.1 тэрбум ам.долларт;

·  Импорт 14.0 хувиар өсөж, 9.7 тэрбум ам.долларт;

·  Гадаад худалдааны нийт бараа эргэлт 34.7 хувиар өсөж, 25.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Screenshot 2026-10-08 103912
Screenshot 2026-10-08 103919
Хуваалцах