ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
11-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Завхан, Заг-Байдраг голын эхээр 15 хэм хүййтнээс 20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8 хэм хүйтнээс 13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмээс 2 хэм, бусад нутгаар 3 хэм хүтнээс 8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 4 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 10 хэм хүйтнээс 12 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 8 хэм хүйтнээс 10 хэм хүйтэн байна.
2026 оны 11-р сарын 22-ноос 2026 оны 11-р сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-22-нд шилжих шөнө Хөвсгөл, Булганы зарим сумд, Сэлэнгийн ихэнх, Төвийн хойд сумдын нутгаар, 22-ны өдөр Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар, 23-нд Сэлэнгэ, Дорнодын зүүн, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.1-1.0 мм цас орж, 25-нд Баян-Өлгийн, Увс, Ховд, Хөвсгөл, Булганы зарим газар, Завхан, Сэлэнгийн ихэнх, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.1-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн баруун хагаст зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 29 хэм хүйтнээс 34 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21 хэм хүйтнээс 26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8 хэм хүйтнээс 13 хэм, бусад нутгаар 14 хэм хүйтнээс 19 хэм хүйтэн, өдөртөөДархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 12 хэм хүйтнээс 17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 8 хэм хүйтнээс 13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар3 хэм хүйтнээс8 хэм хүйтэн байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч суларна.


















