ГЕГ сэтгүүлчидтэй хамтран ажиллана
Сэтгүүлчид Гаалийн байгууллагын өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, татвар тарифын бодлого, гаалийн зөрчил болон гаалийн улсын байцаагчдын нийгмийн баталгааны талаар дэлгэрэнгүй асуулт асууж
Мэдээллийн алба

Гаалийн ерөнхий газар Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран “Зангиагүй уулзалт”-ыг анх удаа зохион байгууллаа. Сэтгүүлчид Гаалийн байгууллагын өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, татвар тарифын бодлого, гаалийн зөрчил болон гаалийн улсын байцаагчдын нийгмийн баталгааны талаар дэлгэрэнгүй асуулт асууж, Гаалийн ерөнхий газрын дарга болон чиглэл хариуцсан газар, хэлтсийн дарга нараас шууд хариулт авч, нээлттэй, үр дүнтэй уулзалт зохион байгуулагдлаа.
Цаашид гаалийн байгууллага нь үйл ажиллагааныхаа талаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудтай хуулийн хүрээнд нээлттэй хамтран ажиллахаа хэвлэл мэдээллийнхэнг дуулгалаа.
Анх удаа зохион байгуулагдсан “Зангиагүй уулзалт” амжилттай болсон тул цаашид уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо.


















