ГЕГ-ын илрүүлсэн 74 зөрчилд хэрэг үүсгэн шалгаж байна
Сүүлийн үед гаалийн хууль тогтоомжийг санаатайгаар зөрчиж татвараас зайлсхийх тохиолдол нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газраас мэдээлж байна.
Мэдээллийн алба

Сүүлийн үед гаалийн хууль тогтоомжийг санаатайгаар зөрчиж татвараас зайлсхийх тохиолдол нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газраас мэдээлж байна. Энэ оны эхний есдүгээр сарын байдлаар 2800 гаруй зөрчил илрүүлсэн байна. Үүний 30 гаруй хувь нь татвараас зайлсхийж бараа бүтээгдэхүүнээ худал мэдүүлсэн бол 20 гаруй хувь нь хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх гэж оролджээ. Эдгээрээс 74 зөрчилд нь эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдгийг Гаалийн ерөнхий газрын хууль эрхзүйн хэлтсийн байцаагч Тамираа онцлолоо.
Мөн уг асуудлаарөнөө орой МҮОНР-ийн "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөр зочинтой ярилцаж дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Э.Энхчимэг бэлтгэлээ.


















