Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Гэгээн Дорнын мартагдсан увидас"

Унгарын кино найруулагч Байер Жолтын бүтээсэн “Гэгээн Дорнын мартагдсан увидас” 14 ангит баримтат кино эдгээр өдрүүдэд МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Гэгээн Дорнын мартагдсан увидас"
"Гэгээн Дорнын мартагдсан увидас". Зураг: МҮОНРТ

Унгарын кино найруулагч Байер Жолтын бүтээсэн “Гэгээн Дорнын мартагдсан увидас” олон ангит баримтат кино эдгээр өдрүүдэд МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болж байна.

Кино найруулагч Байер Жолт 2022, 2023 онд Монгол орныг тойрон аялж, энэхүү баримтат бүтээлийг туурвижээ. Тэрбээр Монголын өргөн уудам нутаг, нүүдэлчин ахуй, монголчуудын зан заншил, соёл түүхийн гэгээн өвийг өдөр тутмын эгэл жирийн амьдралтай уялдуулан харуулсан нь уг бүтээлийн онцлог болжээ.

Баримтат кинонд нүүдэлчин айл өрхийн ахуй амьдрал, уламжлалт ёс заншил, байгальтайгаа зохицон орших ухаан, мал аж ахуй, монголчуудын зан чанар, сэтгэлгээний онцлогийг гадаадын уран бүтээлчийн өнцгөөс сонирхолтой байдлаар дүрсэлсэн байна. Мөн Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалуудыг уран сайхны шийдлээр харуулсан аж.

“Гэгээн Дорнын мартагдсан увидас” баримтат киног өнгөрсөн жил Унгарын Үндэсний телевизээр олон нийтийн хүртээл болгосон бөгөөд уг бүтээл унгар үзэгчдийн анхаарлыг татаж, Монгол орон болон монголчуудын талаар илүү тодорхой ойлголт өгсөн байдаг.

Монголын нүүдэлчин соёл, уламжлал, байгаль дэлхийн онцлогийг гадаадын уран бүтээлчийн нүдээр харуулсан энэхүү 14 ангит баримтат кино нь Монголын өв соёлыг олон улсад таниулахад чухал ач холбогдолтой бүтээл юм.

Үзэгч та бүхэн “Гэгээн Дорнын мартагдсан увидас” баримтат киног МҮОНТ-ийн дэлгэцээр хүлээн авч үзээрэй.

Хуваалцах