Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Гэм зэм”-ийг Монголын үзэгчдэд урьтаж хүргэнэ

Сонирхуулахад, Ф.М.Достоевский 1811 онд Оросын Санкт-Петербург хотод төрсөн бөгөөд 60 наслахдаа “Гэм зэм”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа”, “Крамазовын хөвүүд” зэрэг романаараа утга зохиолд шимтэгсдийн дунд нэрд гарсан юм. Түүний бүтээлүүдээс сэдэвлэсэн тайз, дэлгэцийн олон бүтээлийг дэлхийн да

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гэм зэм”-ийг Монголын үзэгчдэд урьтаж хүргэнэ
“Гэм зэм”-ийг Монголын үзэгчдэд урьтаж хүргэнэ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК) дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран театр байгуулжээ.

Энэхүү “Орфей” театрынхаа нээлтийг Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийхээр төлөвлөсөн аж. Ийн Монголын театрын тайзнаа Ф.М.Достоевскийн бүтээлээс анх удаа “амилуулах”-даа сэтгэлзүйн, уран зөгнөлт төрлөөр хүргэхээрээ онцлог аж. Уг уран бүтээлийг Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, нэрт зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан олны хүртээл болгох аж.

Сонирхуулахад, Ф.М.Достоевский 1811 онд Оросын Санкт-Петербург хотод төрсөн бөгөөд 60 наслахдаа “Гэм зэм”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа”, “Крамазовын хөвүүд” зэрэг романаараа утга зохиолд шимтэгсдийн дунд нэрд гарсан юм. Түүний бүтээлүүдээс сэдэвлэсэн тайз, дэлгэцийн олон бүтээлийг дэлхийн даяар туурвисаар буй.

Харин Монголын үзэгчдэд 1980 онд найруулагч Александр Зархийн “Достоевскийн амьдралын 26 өдөр” намтарчилсан уран сайхны киног 2010 онд “Монгол кино” үйлдвэрийн дуу оруулгатайгаар “Боловсрол суваг” телевиз, найруулагч Владимир Хотиненкогийн “Достоевский” найман ангит цуврал киног МҮОНТ-ийн уран бүтээлчид орчуулж, дуу оруулан 2019 онд толилуулжээ.

Хуваалцах