Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Гэм зэм” постдрам радио жүжиг болно

үзэгчдээс төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан соёлын тэргүүний ажилтан, найруулагч Мягмарнарангийн Батболдын ээлжит “тэсрэлт” “Гэм зэм” постдрам үзэгчдийн хүсэлтээр ирэх сард дахин тоглохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гэм зэм” постдрам радио жүжиг болно
“Гэм зэм” постдрам радио жүжиг болно. Зураг: МҮОНРТ

“Фауст” постдрамын жүжгийг монголын үзэгчдэд хүргэж, үзэгчдээс төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан соёлын тэргүүний ажилтан, найруулагч Мягмарнарангийн Батболдын ээлжит “тэсрэлт” “Гэм зэм” постдрам үзэгчдийн хүсэлтээр ирэх сард дахин тоглохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн

Найруулагч М.Батболд Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу хуучнаар РЦНК-ийн дэргэд шинээр байгуулагдсан “Орфей” театрын анхны бүтээл болох “Гэм зэм” романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт постдрамын жүжгийг найруулсан бөгөөд тус жүжиг өнгөрсөн арван нэгдүгээр сард нээлтээ хийсэн билээ.

Мөн Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийн баг бүрэлдэхүүн энэ сарын 18-ны 11:00 цагт Русский дом буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д хэвлэлийн хурал хийх юм байна.

Тус хэвлэлийн хуралд “Гэм зэм” постдрамын ерөнхий найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг, Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Д.Ганцэцэг, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва, Ш.Доржсүрэн, Г.Золзаяа, Х.Баярмаа болон жүжигчин Б.Одгэрэл бусад уран бүтээлч оролцох аж.

Мөн хэвлэлийн хурлын дараа сэтгүүлч, сурвалжлагч нарт жүжгийн сургуулилтын хэсгээс үзүүлэх юм байна.

Түүнчлэн “Орфей” театр "Гэм зэм" постдрамын радио жүжгийг Монгол орны өнцөг булан бүрт буй радио сонсогчдын хүртээл болгохоор болжээ.

Хуваалцах