Гемофилитэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэлээ
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг “Гемофилитэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
Мэдээллийн алба

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг “Гемофилитэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
Энэхүү өдрийг дэлхийн улс орнуудад 1989 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд Монголд 2003 оноос эхлэн тэмдэглэдэг болжээ. Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Гемофилитэй тэмцэх Дэлхийн өдөрт зориулан “Гемофили өвчний менежментийг сайжруулъя” сэдэвт симпозиумыг Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон Монголын гемофилийн үндэсний холбоотой хамтран зохион байгууллаа.
Энэхүү хуралд ЭМШУИС-ийн эрдэмтэн багш нар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төсвийн лаборатори болон цусны клиникийн эмч нар оролцож, удамзүй, оношилгоо, факторын эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээний талаарх мэдээллүүдийг өгсөн.


















