Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэрэг өссөн хороодод арга хэмжээ авч эхэлжээ

Энэ сараас эхлэн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд арга хэмжээг эхлүүлэх аж.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэрэг өссөн хороодод арга хэмжээ авч эхэлжээ
Гэмт хэрэг өссөн хороодод арга хэмжээ авч эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын цагдаагийн газраас харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэстэй хамтран Нийслэл хотын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил өссөн хороодын нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр оновчтой, үр дүнтэй ажил зохион байгуулахаар ажлын хэсэг гарган сар бүр нэг хороонд хуваарийн дагуу ажиллах боллоо. Энэ сараас эхлэн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд арга хэмжээг эхлүүлэх аж.

Гэмт хэрэг, зөрчил өссөн хороод дээр:

•Гэмт хэрэг, зөрчлийн судалгаанд дүн шинжилгээ хийж, цаашид нийслэл, дүүрэг хороодын засаг дарга, ГХУСАЗЗ, салбар зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтрах

•Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион явуулах аргачлалыг гаргах

•Нийтийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах

•Хорооны эмцэг цэгүүдэд үүрэг гүйцэтгэх алба хаагч, ОНЦА, урамшилт эргүүлийн судалгаа гаргаж, нөхцөл байдалтай уялдуулан явган, автомашинт эргүүлийг удирдан зохион байгуулах

•Гэмт хэрэг, зөрчил давтан үйлдэгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион явуулах , холбогдох хууль журмын хэрэгжилтийг хангах

•Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг хэрэгжүүлэх, судалгаа хийх

•Архи, согтууруулах ундааны эргэлт, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах гэнэ.

Хуваалцах