Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэрэг, зөрчил 4.4 хувиар өсчээ

Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгс “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21311 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 907 нэгж буюу 4.4 хувиар өссөн.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэрэг, зөрчил 4.4 хувиар өсчээ
Гэмт хэрэг, зөрчил 4.4 хувиар өсчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгс “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21311 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 907 нэгж буюу 4.4 хувиар өссөн.

Урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулснаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зөрчлийн шинжтэй 20754 дуудлага мэдээлэл шалгаж шийдвэрлэв. Нийслэлийн хэмжээнд “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж, давхардсан тоогоор 597 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цагийн хуваарь хэтрүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилгээ үзүүлсэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нийт 54 зөрчлийг илрүүлэн 157 иргэнийг 5.720.000 төгрөгөөр торгож, зөвшөөрөлгүй болон стандартын шаардлага хангаагүй 30 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 6 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түдгэлзүүлж хяналт шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна” гэв.

Хуваалцах