Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна

нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21 796 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 578 нэгж буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн шинжтэй 573 үйлдэл

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна
Гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21 796 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 578 нэгж буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн шинжтэй 573 үйлдэл бүртгэгдсэн нь хоёр нэгж буюу 0.4 хувиар өссөн. Нийслэл хотын хэмжээнд 33 удаагийн хэв журмын хамгаалалтад давхардсан тоогоор 346 алба хаагч, 37 автомашинтай, 190.4 цагийн үүрэг гүйцэтгэсэн” хэмээн танилцууллаа.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2489 дуудлага мэдээлэл хүлээн авч, 624 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн осол 101 бүртгэгдэж, Зам тээврийн хэргийн улмаас долоон хүний амь эрсдэж, 121 хүн гэмтсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд ослын дуудлага өсөлттэй байна” гэв.

Хуваалцах