Гэмт хэрэг, зөрчлийн 1264 дуудлага бүртгэгджээ
Нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон хоёр, бусдын биед гэмтэл учруулах гурав, хулгайлах долоо, дээрэмдэх нэг, булаах нэг, хүчиндэх нэг, танхайрах тав, зам тээврийн хэрэг 13, осол 15 гарч 15 хүн гэмтсэн байна.
Мэдээллийн алба

Хоёрдугаар сарын 11-12-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1264 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон хоёр, бусдын биед гэмтэл учруулах гурав, хулгайлах долоо, дээрэмдэх нэг, булаах нэг, хүчиндэх нэг, танхайрах тав, зам тээврийн хэрэг 13, осол 15 гарч 15 хүн гэмтсэн байна.


















