Гэмт хэрэг, зөрчлийн 1544 дуудлага иржээ
Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайлах 12, дээрэмдэх хоёр, булаах нэг, хүчиндэх нэг, танхайрах ес, зам тээврийн хэрэг 13, осол 10 гарч 13 хүн гэмтсэн байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 24-25-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1544 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайлах 12, дээрэмдэх хоёр, булаах нэг, хүчиндэх нэг, танхайрах ес, зам тээврийн хэрэг 13, осол 10 гарч 13 хүн гэмтсэн байна.


















