Гэмт хэрэгт 15.567 хүн холбогдлоо
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч эхний есдүгээр сарын байдлаар 15.567 хүрчээ.
Мэдээллийн алба

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч эхний есдүгээр сарын байдлаар 15.567 хүрчээ.
Үүнээс 874 буюу 5.6 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 2231 буюу 14.3 хувь нь эмэгтэйчүүд байна.
Гэмт хэрэгт холбогдогчдын 4 хувь нь өмнө нь ял шийтгэгдсэн хүмүүс байжээ. Мөн гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчдад хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эзлэх хувь 15.1 болж 3,3 хувиар буурчээ.
Түүнээс гадна гэмт хэрэгт холбогчдын 4,5 хувь нь төрийн албан хаагчид, төрийн бус байгууллагын ажиллагсад 2.4, малчид 8.5 хувь, ажилгүй иргэд 51.5 хувь, аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсад 9.9 хувийг эзэлж байна.


















