Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэрэгтэй тэмцэх шинэ албатай болно

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын орон тоог 125 хүний бүрэлдэхүүнтэй байхаар батлажээ. Тус алба байгаль орчны эсрэг, эдийн засгийн, хар тамхи, хүний наймаа, галт зэвсгийн наймаа, мөнгө угаах зэрэг бусад гэмт бүлэглэл, хэрэгтнүүдтэй тэмцэж ажиллах юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэрэгтэй тэмцэх шинэ албатай болно
Гэмт хэрэгтэй тэмцэх шинэ албатай болно. Зураг: МҮОНРТ

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын орон тоог 125 хүний бүрэлдэхүүнтэй байхаар батлажээ.
Тус алба байгаль орчны эсрэг, эдийн засгийн, хар тамхи, хүний наймаа, галт зэвсгийн наймаа, мөнгө угаах зэрэг бусад гэмт бүлэглэл, хэрэгтнүүдтэй тэмцэж ажиллах юм.

Тус газрын даргаар Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Ц.Батсүх, тус газрын бүрэлдэхүүн болох Эрүүгийн цагдаагийн газрын даргаар хурандаа Н.Ууганбаяр, Мөрдөх газрын даргаар хурандаа х.Доржсүрэн нарыг тус тус томилоод байгаа.

Мөн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар хошууч О.Амарсанаа, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар дэд хурандаа Э.Халиунбаярыг, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар Н.Батзориг нарыг томилжээ.

Хуваалцах