Гэмт хэрэгтэнг илрүүлж чадаагүй учир иргэд жагсчээ
Оросын нийслэлийн өмнөд хэсэгт орших Баруун Бирюлева дүүрэгт эсэргүүцлийн жагсаал болж 1000 гаруй хүн оролцжээ.
Мэдээллийн алба

Оросын нийслэлийн өмнөд хэсэгт орших Баруун Бирюлева дүүрэгт эсэргүүцлийн жагсаал болж 1000 гаруй хүн оролцжээ.
Хоёр долоо хоногийн өмнө 25 настай Игорь Щербаковын үл мэдэгдэх нэгэн этгээд хутгалан, амь насыг нь хөнөөгөөд зугатсан байна. Гэмт хэрэгтэн ажиглалтын дуранд өртсөн байхад эзнийг олж чадахгүй байгаа дүүргийн удирдах газар болон цагдаагийн хэсгийн удирдлагуудыг огцрохыг шаардаж ард түмэн ийнхүү самуун дэгдээжээ. Босогчид гэмт хэрэгтнийг нуугдсан байж магадгүй хэмээн үзсэн худалдааны төв, баазыг шатааснаар байдал улам хурцадсан байна. Цагдаа нар 380 оролцогчийг саатуулжээ.


















