Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөлдөх уулзалт боллоо

Нийслэлийн Хан-Уул дүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга Д.Отгонжаргал 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, харьяалагдах зарим хороодын ИНХ-ын дарга,

НХ
Нийслэлийн Хан-Уул дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөлдөх уулзалт боллоо
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөлдөх уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Хан-Уул дүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга Д.Отгонжаргал 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, харьяалагдах зарим хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга нартай 2015 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн Засаг даргатай хамтран зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд хороо руу чиглэсэн хэд хэдэн ажлыг санаачилан зохион байгуулах юм байна. Үүнд: Хороодтойгоо илүү ойр ажиллах, хороон дээр ажиллах цагдаагийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, архидан согтуурахтай тэмцэх, гэмт хэргийн дүн мэдээг сараар танилцуулж холбогдох арга хэмжээг авах зэрэг нилээдгүй ажлууд багтаж байна. Мөн энэ үеэр дээрх хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн Засаг дарга болон Цагдаагийн II хэлтсийн даргад саналаа танилцуулж хамтран ажиллахаар боллоо.

Хуваалцах