Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд “Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь” сэдэвт радио, телевиз, сонин сайтуудын ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа. Эл сургалтыг МСЭ, Нийслэлийн прокурорын газартай хамтран зохион байгуулсан юм. Энэ сургалтын гол зорилго нь хэвлэл, мэдээ

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд “Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь” сэдэвт радио, телевиз, сонин сайтуудын ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа. Cургалтыг МСЭ, Нийслэлийн прокурорын газартай хамтран зохион байгуулсан юм. Энэ сургалтын гол зорилго нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд тодорхой мэдээлэл өгч, тэдгээрийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. Сургалтыг нийслэлийн прокурор Б.Бат-Орших, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат нээлээ.

Сэтгүүлчийн ёс зүй сэдвээр: ХУИС-ийн Сэтгүүлзүй, олон нийттэй харилцах тэнхмийн эрхлэгч, доктор Д.Дагиймаа

Сэтгүүлчийн ёс зүй сэдвээр- ХУИС-ийн Сэтгүүлзүй, олон нийттэй харилцах тэнхимийн эрхлэгч, доктор Д.Дагиймаа

Мэдээллийн ил тод байдал ба авах арга хэмжээ сэдвээр: ХСИС-ийн ЭБШЭЗ тэнхимийн эрхлэгч, доктор, цагдаагийн хурандаа Т.Оюунчимэг

Танхайн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалсан талаар: Нийслэлийн прокурорын газрын МДШБТ хэлтсийн хяналтын прокурор Ж.Ариунаа

Гэмт хэргийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх анхаарах асуудлаар: СХД-ийн прокурор Е.Сагсай нар тус тус мэдээлэл өглөө.

Түлхүүр үг:сэтгүүл
Хуваалцах