Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийнхөн сумдад ажиллав
Увс аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн II хуралдаанд тус прокурорын газраас аймгийн хэмжээнд хамгийн их гэмт хэрэг гардаг сумдад зөвлөлийн гишүүдийг нэг өдөр ажиллуулж тухайн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбарын үйл ажиллагаатай биечлэн танилцаж заалт чиглэл өгч ажиллах, ү
Мэдээллийн алба

Увс аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн II хуралдаанд тус прокурорын газраас аймгийн хэмжээнд хамгийн их гэмт хэрэг гардаг сумдад зөвлөлийн гишүүдийг нэг өдөр ажиллуулж тухайн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбарын үйл ажиллагаатай биечлэн танилцаж заалт чиглэл өгч ажиллах, үүний үр дүнд сумдад зөвлөмж гаргуулж мөрдөн ажиллах талаар асуудал оруулсан. Тодруулбал, тус аймгийн Бөхмөрөн, Хяргас, Тэс суманд зөвлөлийн гишүүдийг ажиллуулахаар шийдвэрлүүлсэн байна.
Уг шийдвэрийн дагуу аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, аймгийн прокурор Т.Мөнхбаяр, хууль зүйн хэлтсийн дарга Г.Батмөнх, хилийн 0245 дугаар ангийн захирагч хурандаа Б.Энхтөр, цагдаагийн газрын олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ү.Баасанжав, хяналтын прокурор П.Удвал нар Бөхмөрөн суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтай танилцан ярилцлага зохион байгуулж, иргэдтэй уулзалт зохион байгуулж санал хүсэлтийг нь сонсчээ.
Түүнчлэн хилийн 0245 дугаар ангийн нэгдүгээр заставын албан хаагч, цэргүүд болон хоёрдугаар багийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан байна.


















