Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэргээс урьдчилан сэргийлжээ

Өвөрхангай аймгийн прокуророор ахлуулсан ГХУСАЗЗөвлөлийн ажлын хэсэг аймгийн баруун бүсийн таван суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллажээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэргээс урьдчилан сэргийлжээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлжээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн прокуророор ахлуулсан ГХУСАЗЗөвлөлийн ажлын хэсэг аймгийн баруун бүсийн таван суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллажээ.

Ажлын хэсэгт цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон хууль зүйн хэлтсийн ажилтнууд оролцсон байна.

Уг ажлын хүрээнд прокурорын байгууллагын бүтэц, чиг үүрэг, 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулж, тухайн сумдад гарсан гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгчээ.

Мөн сумдад ажиллаж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалган зааварчилжээ.

Хуваалцах