Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоосон алба хаагчдыг шагнаж урамшуулав

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Т.Уранжаргал, “Сүлд” чуулгын хөгжимчин цагдаагийн ахлагч Б.Мягмарбүрэнхүү нарыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшуулсан байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоосон алба хаагчдыг шагнаж урамшуулав
Гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоосон алба хаагчдыг шагнаж урамшуулав. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн Н-ын эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтрэн орж, хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Т.Уранжаргал, “Сүлд” чуулгын хөгжимчин цагдаагийн ахлагч Б.Мягмарбүрэнхүү нар таслан зогсоож, бусдын эд хөрөнгийг хамгаалсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Т.Уранжаргал, “Сүлд” чуулгын хөгжимчин цагдаагийн ахлагч Б.Мягмарбүрэнхүү нарыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшуулсан байна.

Хуваалцах