Гэмт хэргийн гаралт 5 хувиар буурчээ
Нийслэлийн цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд нийт 16 мянга гаруй хэрэг бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд нийт 16 мянга гаруй хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс гэмт хэргийн тоо 800 хэргээр буурсан үзүүлэлт юм. Иргэд нэгдэн “Хөршийн холбоо” нөхөрлөл байгуулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд Цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг болсон нь ийм үр дүнг дагуулж байна гэж салбарынхан үзэж байна.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 900 орчим хөршийн холбоо ажилладаг ажээ. Гэмт хэргийн ангиллаар хэргийн өсөлт, бууралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөнгөн гэмт хэрэг 6.4, хүндэвтэр гэмт хэрэг 8.1, хүнд гэмт хэрэг 12.1, онц хүнд гэмт хэрэг 8.2 хувиар тус тус буурчээ.


















