Гэмт хэргийн гаралт өсчээ
Үүнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 164, осол, зөрчлийн шинжтэй 144 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг хоёр бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн цагдаагийн газар энэ сарын 7-20-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 24659 мэдээ, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2641 нэгж буюу 12.0 хувиар, 961 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 324 нэгж буюу 50.8 хувиар өссөн үзүүлэлт байна.
Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд энэ сарын 8-22-ны хооронд иргэд, байгууллагаас 107 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл өгсөн байна. Ирсэн гомдол, мэдээллийг зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж 100 хувь шийдвэрлэж ажиллажээ. Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 34.6 хувийг орон сууцтай холбоотой, 35.5 хувийг цахилгааны доголдолтой холбоотой асуудал эзлэж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 0.9 хувиар, орон сууцтай холбоотой гомдол дөрвөн хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Харин Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт сүүлийн 14 хоногийн байдлаар зам тээврийн ослын нийт308 дуудлага бүртгэгджээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 164, осол, зөрчлийн шинжтэй 144 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг хоёрбүртгэгджээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















