Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах боллоо

Монгол улсад гардаг гэмт хэргийн 50 орчим хувь нь нийслэлд бүртгэгддэг болохыг салбарынхан хэлж байна.

Ц.
Ц.Санчирмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах боллоо
Гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол улсад гардаг гэмт хэргийн 50 орчим хувь нь нийслэлд бүртгэгддэг болохыг салбарынхан хэлж байна. Тиймээс нийслэлд гарч байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр болоод байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн прокурортой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийслэлд гарч байгаа гэмт хэргийн дийлэнх хувийг архидан согтууруулахь мансуурахтай холбоотой болон өмчийн эсрэг гэмт хэргүүд эзэлж байна. Тиймээс гэмт хэргийн эсрэг тэмцэхдээ гэмт хэргийг гарсаны дараа шалтгаан нөхцлийг судлах биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг хийх хэрэгтэй байгааг нийслэлийн прокурор онцолсон байна. Нийслэлд гарч байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн прокурортой хамтран ажиллахаар боллоо.

Хамтран ажиллах хүрээнд хорих ангиас гарч байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг ч хийж хэрэгжүүлэхээ энэ үеэр дуулгасан. Мөн иргэдэд эрх зүйн боловсрол олгох тал дээр ч олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Хуваалцах