Гэмт хэргийн шинжтэй 53 үйлдэл бүртгэгджээ
ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэсийн 101,105 дугаарын утсанд 2013 оны 9-р сарын 22-ний өдрийн 08:00 цагаас 2013 оны 09-р сарын 23-ны өдрийн 08:00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 521 хандалт бүртгэгдэж, Нийслэлд объектын гал түймрийн тав , эрэн
Мэдээллийн алба

ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн 101,105 дугаарын утсанд 2013 оны 9-р сарын 22-ний өдрийн 08:00 цагаас 2013 оны 09-р сарын 23-ны өдрийн 08:00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 521 хандалт бүртгэгдэж, Нийслэлд объектын гал түймрийн тав , эрэн хайх аврах ажиллагааны нэг дуудлага иржээ.
Харин 102 дугаарт нийт 4160 дуудлага ирснээс гэмт хэрэг, зөрчлийн 1404 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 53 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 46, илрээгүй долоон хэргийг шалгаж байна.
103 дугаарт 3495 дуудлага бүртгэгдсэнээс 633 бодит дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх-58 oсол, гэмтэл - 131, зөвлөгөө-256, согтуутай холбоотой-31, ухаангүй согтуу-15 байна.


















