Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэргийн шинжтэй 57 гомдол хянан үзэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 8 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 22 гомдол, мэдээлэл буюу 38.5 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх,

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэргийн шинжтэй 57 гомдол хянан үзэв
Гэмт хэргийн шинжтэй 57 гомдол хянан үзэв. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 8 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 22 гомдол, мэдээлэл буюу 38.5 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 15 гомдол, мэдээлэл буюу 26.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай, 1 гомдол, мэдээлэл буюу 1.8 хувьд харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлжээ.

Одоо 19 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 33.4 хувьтай байна. Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 57 гомдлын 38 буюу 66.7 хувийг Улаанбаатар, 19 буюу 33.3 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

Хуваалцах