Гэмт хэргийн шинжтэй 58 үйлдэл бүртгэгджээ
Өчигдрийн байдлаар иргэд, аж ахуй нэгж байгууллагаас нийтдээ 8296 дуудлага ирж бүртгэгджээ. Үүнд 101, 105 дугаарт-592 хандалт бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Өчигдрийн байдлаар иргэд, аж ахуй нэгж байгууллагаас нийтдээ 8296 дуудлага ирж бүртгэгджээ. Үүнд 101, 105 дугаарт-592 хандалт бүртгэгджээ. Нийслэлд объектын болон бусад түймрийн зөрчлийн найман дуудлагаар ирж дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авчээ.
102 дугаарт-4200 дуудлага ирснээс гэмт хэрэг, зөрчлийн1429 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 58 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 48, илрээгүй 8 хэргийг шалгаж байна.
103 дугаарт-3141 дуудлага хүлээн авснаас 614 бодит дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх-77, oсол гэмтэл - 61, зөвлөгөө-254, согтуутай холбоотой-22, ухаангүй согтуу-11 байлаа хэмээн ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.


















