Гэмт хэргийн шинжтэй 58 үйлдэл бүртгэгдлээ
2013 оны 10-р сарын 01-ны өдрийн 08:00 цагаас 2013 оны 10-р сарын 02-ны өдрийн 08:00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 7458 дуудлага ирж бүртгэгджээ.
Мэдээллийн алба

2013 оны 10 сарын 01-ны өдрийн 08:00 цагаас 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 08:00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 7458 дуудлага иржээ.
101, 105 дугаарт 681 хандалт бүртгэгдэж, нийслэлд объектын гал түймрийн 11, техникийн холбогдолтой ослын нэг дуудлага иржээ.
102 дугаарт 3740 хандалт ирснээс гэмт хэрэг зөрчлийн 1244, зам тээврийн ослын 333, мэдээлэл шалгахад гэмт хэргийн шинжтэй 58 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 49, илрээгүй 9 хэргийг шалгаж байна.
103 дугаарт 3037 эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээ мэдээллийг хүлээн авснаас 609 бодит дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх – 75, oсол гэмтэл - 78, зөвлөгөө - 257, согтуутай холбоотой – 27, ухаангүй согтуу -8 байна хэмээн ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.


















