Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэргийн шинжтэй дөрвөн гомдол бүртгэгджээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2014 оны эхний улирлын байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн гэмт хэргийн шинжтэй дөрвөн гомдол бүртгэгдсэн байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэргийн шинжтэй дөрвөн гомдол бүртгэгджээ
Гэмт хэргийн шинжтэй дөрвөн гомдол бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2014 оны эхний улирлын байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн гэмт хэргийн шинжтэй дөрвөн гомдол бүртгэгдсэн байна.

Дээрх мэдээллээс Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бороо гоулд" ХХК-ны далангийн барилгын ажил хийгдэж байсан газарт ирэх долоодугаар сарын 3-ны орой Д.Мөнхбат нь 08-19 УБЭ порд ренжер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа жалганд унаж нас барсан гэх хэргийг Мандал сум дахь сум дундын нэгдүгээр прокурорын газраас хяналт тавьж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээлэгдсэн хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна.

Түлхүүр үг:сэлэнгэ
Хуваалцах