Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлттэй гарлаа

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлттэй гарлаа
Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлттэй гарлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга цаг үеийн асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө. Мөн дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулав. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багахангай дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа бол Баянзүрх, Багануур дүүрэгт өсчээ.

Хуваалцах