Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэргийн тоо буурсан ч хохирлын хэмжээ буурахгүй байна

Эрүүгийн болон бусад холбогдох бүх хуульд эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа. Үүнтэй холбогдуулан хууль зүйн сайд Д.Дорлигжав хөдөө орон нутагт ажиллаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэргийн тоо буурсан ч хохирлын хэмжээ буурахгүй байна
Гэмт хэргийн тоо буурсан ч хохирлын хэмжээ буурахгүй байна. Зураг: МҮОНРТ

Эрүүгийн болон бусад холбогдох бүх хуульд эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа. Үүнтэй холбогдуулан хууль зүйн сайд Д.Дорлигжав хөдөө орон нутагт ажиллаж байна. Тухайлбал, Дорнод аймгийн хувьд малын хулгай, танхайн хэрэг тодорхой хэмжээгээр буурсан хэдий ч гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын хэмжээ буурахгүй байгаа юм.

Өнгөрсөн онд тус аймгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад гэмт хэргийн улмаас 3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Хохирлыг барагдуулах ажил хангалтгүй. Нийт хохирлын гуравны нэг хувийг л барагдуулсан байна. Энэ байдлыг шинэ хуулийн төслөөр өөрчилж байгааг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэлж байна.

Энэ мэт олон өөрчлөлт эрх зүйн салбарт хийгдэж байгааг тэрээр хэлж байлаа. Тодруулбал, гэмт хэрэг хийсэн хүн бүрийг шийтгэх биш харин гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг барагдуулдаг болоход илүү чиглэж ажиллах юм байна.

Хуваалцах