Гэмт хэргийн улмаас 867 хүүхэд хохирчээ
Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэглээг эрхэмлэхийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.
Мэдээллийн алба

Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлд энэ оны эхний 11 дүгээр сарын байдлаар бүртгэгдсэн 550 гэмт хэрэгт 570 хүүхэд холбогдож, гэмт хэргийн улмаас 867 хүүхэд хохирчээ. Эдгээрийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад насанд хүрээгүй хүмүүсийг үйлдсэн гэмт хэрэг 9.8 хувиар, холбогдогч 5.4 хувиар хохирогч 5.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Мөн архи согтууруулах ундааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд давхардсан тоогоор 3174 удаа хяналт шалгалт явуулсан байна. Үүнээс 1532 иргэн, аж ахуйн нэгжийг Монгол Улсын "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу торгуулийн болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авч ажиллажээ. Хүйтний эрч чангарч гудамжинд осгож, хөлдөж амь нас, эрүүл мэндээр хохирох нь ихсэх хандлагатай байна. Архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тодорхой хувийг эзлэх болжээ. Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэглээг эрхэмлэхийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.


















