Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд

Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сард 21105 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 129 буюу 0.6 хувиар өсчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сард 21105 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 129 буюу 0.6 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэрэг өсөхөд өмчлөх эрхийн эсрэг (416), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (394) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв.

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2016 оны 9 дүгээр сард 2329 болж, өмнөх сарынхаас 12 буюу 0.5 хувиар өсчээ. Сэжигтэн нь тодорхойгүй байсан 11561 хэргийн 7004 буюу 60.6 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 0.2 пункт, нийслэлийн хэмжээнд 0.9 пунктээр өссөн байна.

Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2016 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 152 буюу 18.6 хувь, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 423 буюу 25.6 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 185 буюу 6.5 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 201 буюу 4.6 хувиар буурчээ. 18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 2016 оны эхний 9 сард улсын дунджаар 108 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 буюу 1.9 хувиар нэмэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас 8539 хүн гэмтэж, 725 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 254 буюу 3.1 хувь, нас барсан хүн 2 буюу 0.3 хувиар нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2016 оны эхний 9 сард 139.0 тэрбум төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 31.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 24.2 тэрбум төг буюу 21.1 хувиар өсч, харин нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 3.5 тэрбум төг буюу 10.1 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2016 оны 9 дүгээр сард 23.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 14.2 тэрбум төг буюу 2.6 дахин өслөө. Учирсан хохирлын хэмжээ 9 дүгээр сард өмнөх сарынхаас өсөхөд хилийн чанадад гарсан залилангийн хэргээс үүссэн хохирол нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2016 оны эхний 9 сард 21.4 мянга болж, 1016 буюу 4.7 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 8750 буюу 40.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээгээр 2016 оны эхний 9 сард 65.0 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 4082 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүн 7.9 мянга буюу 10.8 хувь, баривчлагдсан хүн 7.7 мянга буюу 65.3 хувиар буурсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1066 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 295 буюу 38.3 хувиар өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 2016 оны 9 дүгээр сард 83 болж, өмнөх сарынхаас 11 буюу 11.7 хувиар буурсан байна. Малын хулгайн гэмт хэрэг 620 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 2.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 281 буюу 31.2 хувиар буурсан байна. Малын хулгайн хэрэг 2016 оны 9 дүгээр сард 58 болж, өмнөх сарынхаас 7 буюу 13.7 хувиар өссөн байна.

Хуваалцах