Гэмтэл согог судлалын үндэсний төвд 1433 хүн ханджээ
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд 1433 хүн хандсан байна. Тэдний 60 хувийг эрэгтэйчүүд, 18 хувийг 0-15 насныхан эзэлж байгаа юм.
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд 1433 хүн хандсан байна. Тэдний 60 хувийг эрэгтэйчүүд, 18 хувийг 0-15 насныхан эзэлж байгаа юм. Эдгээр хүний 9.6 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 14.6 хувь нь согтуугаар бэртэж, гэмтжээ. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 20 хувиар нэмэгдсэн байна. Шалтгааны хувьд хүчирхийллийн улмаас 20.4 хувь, уналтаас 27 хувь, зам тээврийн ослоор 12 хувь, мөсөн дээр халтирч 14.3 хувь, амьгүй механик хүчин зүйлд өртөх байдлаар 10.5 хувь нь бэртжээ.


















