Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Генерал Кеннет Маккензи АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалын даргаар томилогдлоо

Генерал Кеннет Маккензи АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалын даргаар томилогдсон байна. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүргийг гүйцэтгэгч Патрик Шанахан мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Генерал Кеннет Маккензи АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалын даргаар томилогдлоо
Генерал Кеннет Маккензи АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалын даргаар томилогдлоо. Зураг: МҮОНРТ

Генерал Кеннет Маккензи АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалын даргаар томилогдсон байна. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүргийг гүйцэтгэгч Патрик Шанахан мэдэгдсэн байна. Тэрээр мөн өөрийн твиттер цахим хуудсандаа, “өнөөдөр би АНУ-ын зэвсэгт хүчинд 40 жил зүтгэсэн генерал Жозеф Вотелийг үүрэгт албанаас нь чөлөөлж, түүний оронд КеннетМаккензиг тус албан тушаалд томилж байгаад нэр төрийн хэрэг байлаа” хэмээн сэтгэгдлээ бичиж үлдээсэн байна. АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалын ерөнхий үйл ажиллагааны чиг үүрэг хариуцлага нь Ойрхи Дорнод, Зүүн Африк, Төв Азийн бүс нутгуудад дайтах ажиллагаа явагдах үед Америкийн цэргүүдийн үйл ажиллагааг төлөвлөж, оролцуулах юм.

Төв байр нь Флорида мужийн Макдилл агаарын баазад оршдог. Тус командлалын даргаар томилогдсон Кеннет Маккензи бол АНУ-ын тэнгисийн цэргийн корпусын генерал, болон бусад цэргийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан хүн юм.

Хуваалцах