Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"General Motors" хагас сая автомашинаа эргүүлэн татна

"General Motors" компани АНУ-д хагас сая орчим автомашинаа эргүүлэн татаж байна. Энэ нь доголдолтой аюулгүйн дэр болон бусад асуудлаас үүдэлтэй гэдгийг компанийн зүгээс мэдэгдлээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"General Motors" хагас сая автомашинаа эргүүлэн татна
"General Motors" хагас сая автомашинаа эргүүлэн татна. Зураг: МҮОНРТ

"General Motors" компани АНУ-д хагас сая орчим автомашинаа эргүүлэн татаж байна. Энэ нь доголдолтой аюулгүйн дэр болон бусад асуудлаас үүдэлтэй гэдгийг компанийн зүгээс мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гарагт эргүүлэн татсан загварууд дунд "Chevrolet Cruze", "Silverado" болон "GMC Sierra" зэрэг төмөр хүлгүүд багтсан байна. Автомашины аюулгүйн дэрний механизмд үүссэн асуудлаас болж салон руу металл шидэгдэх, эсвэл аюулгүйн дэр ажиллахгүй байх зэрэг эрсдлүүд бий болоод байгааг "General Motors" анхааруулжээ. Энэ сарын эхээр тус компани нэмэлтээр 500 мянган "Chevrolet Camaro" загварыг эргүүлэн татсан бөгөөд үүнээс өмнө асаалтын системд нь доголдол гарсныг олж тогтоогоод байсан аж. Дашрамд дурдахад, "Chevrolet Camaro" нь Номин Моторс компанийн Монголд борлуулдаг автомашинуудын нэг юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах