General Motors Хятадын зах зээлээс 1.5 сая автомашинаа эргүүлэн татна
General Motors болон тус компанийн Хятад дахь түнш "Shanghai General Motors" Buick болон Chevrolet загварын 1.46 сая автомашинаа зах зээлээс эргүүлэн татахаар болсон байна.
Мэдээллийн алба

General Motors болон тус компанийн Хятад дахь түнш "Shanghai General Motors" Buick болон Chevrolet загварын 1.46 сая автомашинаа зах зээлээс эргүүлэн татахаар болсон байна. Аюулгүй байдалтай холбоотой асуудал гарч магадгүй байгаа учраас компанийн удирдлагууд ийм шийдвэр гаргажээ. Учир нь Хятадын мэргэжлийн хяналтын байгууллага эргүүлэн татаж байгаа машинуудын хөдөлгүүрийн эд анги эвдрэлтэй байж магадгүйг анхааруулсан аж.
GM-оос гадна Ford компани Kuga загварын 81,000 автомашинаа эргүүлэн татахаар төлөвлөжээ. Автомашинуудын жолоодлогын систем гэмтэлтэй байж болзошгүй байгаа учраас Ford болон тус компанитай хамтран ажилладаг Chongqing Changan Automobile -ийн удирдлагууд ийм шийдвэрт хүрсэн байна. Дашрамд дурдахад өнгөрсөн сард Volkswagen –ий Хятад дахь салбар 640,309 автомашинаа эргүүлэн татсан юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/


















