Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Генерал цолтон дөрвөөр нэмэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойд зориулж цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гарган Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ш.Лхачинжавт хошууч генерал цол олголоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Генерал цолтон дөрвөөр нэмэгдлээ
Генерал цолтон дөрвөөр нэмэгдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойд зориулж цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гарган Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ш.Лхачинжавт хошууч генерал цол олголоо.

Мөн Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, хурандаа П.Доржсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа С.Эрдэнэ нарт бригадын генерал цол тус тус хүртээлээ.

Цэргийн дээд цол хүртсэн Ш.Лхачинжав, П.Доржсүрэн, С.Эрдэнэ нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цолыг гардуулан өгсөн юм. Харин Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал гадаадад томилолттой байгаа учир өөрийн биеэр шагналаа гардаж аваагүй ажээ.

Хуваалцах