Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Генералуудын өдөр ирэх сард тохионо

Монгол Улсын “Генералуудын өдөр” ирэх сарын 24-нд тохионо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Генералуудын өдөр ирэх сард тохионо
Генералуудын өдөр ирэх сард тохионо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын “Генералуудын өдөр” ирэх сарын 24-нд тохионо. Энэ удаагийн "Генералуудын өдөр" хүндэтгэлийн арга хэмжээг ОБЕГ зохион байгуулан явуулах юм. Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, есөн офицерт хошууч генерал цол олгож байжээ.

Монгол Улсын генералуудын түүхэн цадигаас сонирхолтой баримтуудыг дурдвал, тэдний дунд улсын маршал 3, армийн генерал 2, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 109, бригадын генерал цолтон 32 төрсөн байдаг.

Дашрамд дурдахад, маршал Ю.Цэдэнбал 1944 онд 28 настайдаа генерал болж байв. Генералуудаас Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, сайд, дэд сайд зэрэг төрийн дээд албан тушаал хашсан 14 хүн байдаг.

1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон генерал бол Т.Алтангэрэл гуай юм. Завхан аймгаас хамгийн олон генерал буюу 18 алтан мөрдэстэн төрсөн байдаг бол Говь-Алтайчууд генералынхаа тоогоор хоёрдугаарт ордог байна. Генералын хүүхдүүдээс офицер олноор төрсөн ч генералын хүү генерал болсон нь хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий юм.

Хуваалцах