Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Генетик нөөцийн тухай хууль ирэх 6 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ

Өмнө нь ийм хууль эрх зүйн орчин байгаагүй учраас манай эрдэмтдийн зарим бүтээл, Монгол орноос гаралтай амьтан, ургамалд хийсэн судалгааг албан ёсны зөвшөөрөлгүйгээр олон улсад ашиглах тохиолдол их байжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Генетик нөөцийн тухай хууль ирэх 6 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ
Генетик нөөцийн тухай хууль ирэх 6 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улсын Их Хурлаар Генетик нөөцийн тухай хуулийг баталсан. Хууль ирэх зургаадугаар сараас хэрэгжиж эхэлснээр манай оронд хийсэн судалгааны ажлууд, Монгол орны генетик нөөцийг олон улсад бүртгэж, баталгаажуулах боломж бүрдэж байна.

Хуваалцах