Генийг сайжруулсан ихэр охин мэндлэхэд тусалсан гэх эрдэмтний мэдэгдлийг баталлаа
Генийг сайжруулсан ихэр охин мэндлэхэд тусалсан гэх эрдэмтний мэдэгдлийг Хятадын эрх баригчид баталж байна.
Мэдээллийн алба

Генийг сайжруулсан ихэр охин мэндлэхэд тусалсан гэх эрдэмтний мэдэгдлийг Хятадын эрх баригчид баталж байна. "Синьхуа" агентлаг энэ талаар албаны хүмүүсийн хэлснийг иш татан мэдээлсэн байна.
Албаныхны мэдэгдсэнээр Хятадын Шэньжэнь хотын Шинжлэх Ухаан Технологийн Өмнөдийн сургуулийн дэд профессор Хи Жаенку энэ туршилтаа найман хосын эсэд хийсэн байна. Туршилтын дагуу жирэмсэн болсон хоёр эмэгтэйн нэгээс ихэр охин мэндэлжээ. Харин нөгөө эмэгтэй нь одоогоор жирэмсэн байгаа бөгөөд эмч нарын болоод албаныхны хяналтад байгаа аж.
Туршилтын дагуу жирэмсэн болсон хоёр эмэгтэйн нэгээс ихэр охин мэндэлжээ.
Хятадын төв мэдээллийн агентлагийн бичиж байгаагаар эрдэмтэн Хи Жаенку 2016 оны зургаадугаар сард эрдэмтдийн багаа бүрдүүлж, ёс зүйн шалгуурт оруулахын тулд хуурамч баримт бүрдүүлсэн гэсэн байна. Түүнээс гадна эсүүдийг дахин хуулбарлан гаргах зорилгоор сайжруулж, өөрийн нэр хүнд, ашиг сонирхлын төлөө хийсэн энэ үйлдлээрээ үндэсний хууль тогтоомжийг зөрчсөн гэжээ. Тиймээс албаныхан эрдэмтэн Хи Жаенкуг холбогдох хуулийн дагуу хатуу шийтгэх болно гэж "Синьхуа" агентлаг мэдээлсэн байна.

Өнгөрөгч 11 дүгээр сард Хятадын эрдэмтэн Хи Жаенку генийг сайжруулж ДОХ тусахгүй ихэр охин мэндлэхэд тусалсан гэж хэвлэлээр ярьсан нь аюулгүй байдал биоэтикийн үүднээс олон улсын эрдэмтдийн дунд эргэлзээ маргаан дагуулсан юм.


















