Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Генийн аргаар нохой хувилжээ

Өмнөд Солонгосын “Sooam Biotech Research Foundation” нь тэжээмэл амьтдыг хувилах тусгай лабораторитай ба Английн нэгэн иргэн өөрийн тэжээмэл нохойгоо хувилуулжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Генийн аргаар нохой хувилжээ
Генийн аргаар нохой хувилжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын “Sooam Biotech Research Foundation” нь тэжээмэл амьтдыг хувилах тусгай лабораторитай ба Английн нэгэн иргэн өөрийн тэжээмэл нохойгоо хувилуулжээ.

Солонгосын эрдэмтэд 12 настай Винни нохойны арьсны эсийг ашиглан жижиг хувилбарыг нь гарган авчээ. Жижиг хувилбар буюу Мини Винни өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд төрсөн ба өнгөрсөн бямба гарагт Лондон хотод эзэндээ хүргэгдэн иржээ.

Генийн аргаар хувилсан бяцхан гөлөг өөрийн эсийн ээж болох Виннитэй усны дусал шиг адилхан болсон байна хэмээн эзэн эмэгтэй нь сэтгэгдлээ хуваалцсан байна.

Нохойг эсийн аргаар хувилахад 60 мянган фунт стерлингийн зардалтай байдаг ба уг нохойг үнэгүй хувилж өгсөн байна.

Хуваалцах